Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна. Уг нь би 2 ажилтай байсан юм аа, тэгсэн саяхнаас энэ эдийн засгийн хямрал нь маньд нөлөөлсөн үү яасан мэдэхгүй, ямарч л байсан нэг ажлаасаа түр чөлөөлөгдөөд авсан шүү. Энэ оронд чинь ажилгүй бол амьдралгүй хойно, ялангуяа гадаад оюутнуудад бол сургалтын төлбөр, орон байр, гээд л өч төчнөөн зардал гардаг болохоор, яалт ч үгүй 2 ажил хавсаргаж хийхгүй бол болохгүй хорвоо байна аа. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоног, мөн ч их сонин сэтгүүл эргүүллээ, нэлээн ч олон газраар орлоо, нэлээн ч удаан интернет-ээр ажил хайлаа. Ээ дээ, гүэй мөн ярвигтай эд юмаа, энэ ажил хайх гэдэг чинь. Нөгөө хуримтлуулсан хэдэн бор төгрөг маань цөөрөөд болдгүй, нөгөө сургалтын төлбөр, байрны мөнгөө цаг тухайд нь төлмөөр байдаг гээд л үнэн дарамттай юм билээ. Гэхдээ яах вэ зайлуул, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бас нэлээд хэдэн газар өргөгдлөө өгсний үр дүнд, саяхнаас ганц, нэг газрууд нь утас цохиж ярилцлаганд урьж байх юм. Тэгээд эндээсээ урамшиж, ажил хайхад хэрэг болчихмоор, анхаарууштай хэдэн мэдээллийг доор сийрүүлэн бичлээ. 1. Юуны өмнө ажил хайхдаа хэзээ ч шантарч болохгүй юм байна лээ шүү!!! За даа, хэрэв үнэхээр ажилгүй бол амьдралгүй болох дээрээ тулсан бол, шантрах ч боломж олгохгүй дээ. Тиймээс яалт ч үгүй тэвчээртэй, тууштай хайх хэрэгтэй. Сүүлийн үед миний баримтлах болсон зарчим бол арван газар өргөгдлөө өгөхөд нэг нь гарцаагүй ажилд авна гэсэн зарчим байгаа юм. хэхэ. Бас хөөрхөн л зарчим байгаа биздээ ? Дээр хэлсэнчлэн би нэлээд хэдэн газар өргөгдлөө өглөө л дөө. Тэгээд бүгдээрээ л хариу өгөх юм байх гэж горьдоод байсан байдаггүй шүү. Ганц, хоёрхон газар нь л эргэж холбоо барих юм билээ. Тэгэхээр байна шүү дээ, олон газар өргөгдлөө өгөх тусам чамайг ажилд авах магадлал өндөр болно гэсэн энгийн онол үйлчлээд байна цаана чинь хөөш. 2. Онцгой анхаарах бичиг баримтууд - Энэ оронд ажил хайгаад явж байхад, компаниудын хамгийн нийтлэг шаарддаг зүйл бол яах аргагүй Resume (Өөрөөр бас CV - Curriculum Vitae) байна. Энд ч гэлтгүй дээ, Монголд ч гэсэн ажил хайж байхад ямар ч газар Resume нэхдэг болсон байна билээ. Мөн Resume-гээр зогсохгүй Cover Letter (манайхаар бол өргөгдөл шиг гэхдээ арай дэлгэрэнгүй бичнэ гэсэн үг), Гурван Үеийн Түүх, гээд л компани болгон өөр өөрийн гэсэн шаардах бичиг баримтуудтай байх юм. Нэг жишээ хэлэхэд: Саяхан шиг санагдаж байна, би gogo.mn дээр гарсан Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагчдын нэг болох Японы KDDI Корпорацид дадлагажигч - ажилтан ажилд авна гэсэн нэг зарлал баннерыг харлаа л даа. Сонирхоод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг нь харж байхад Англи, Монгол хэл дээр бичсэн CV (Resume), 3-н үеийн түүх гэсэн харагдана билээ. Сануулж хэлэхэд би энд та бидний мэдэх нийтлэг бичиг баримтуудыг дурдсангүй шүү. (Жишээ нь: анкет, хуучин ажлын газрын тодорхойлолт, диплом, гэрчилгээ гэх мэт.). Хамгийн гол нь та бидний ямархуу бичихээс их зүйл шалтгаалах бичиг баримтуудыг онцлон бичлээ. Яагаад гэвэл ажил олгогчидод хамгийн түрүүнд таныг ямар хүн бэ гэдгийг таниулах гол зүйл чинь дээрхи бичиг баримтууд шүү дээ. За тэгээд энэ зөвлөгөө маань зөвхөн ажил хайж байгаа хүмүүст зориулаад зогсохгүй, одоо ажилтай байгаа хүмүүст ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Ирээдүйд юу болохыг таашгүй болохоор ямар нэг шалтгаанаас болоод ажлаасаа гарлаа гэхэд ажил хайх хэрэгтэй л болж таарна биздээ. (Түй, түй тийм юм битгий тохиолдосой доо). Тэр үед нь бичнэ гэж бодож байхаар одооноос нэг тогтсон cover letter, resume, 3н үеийн түүхээ Монгол, Англи хэл дээр бичээд авсан дээр байх шүү. Тэгээд яахав явц дундаа, шинэчлэх бичиг баримт байвал шинэчлээд явбал их хэрэгтэй мөн цаг ч их хэмнэх юм шиг санагдаад байгаа. Би лав Монголд байхдаа, иймэрхүү мэдээлэл хомс болоод ч тэр үү, ямар ч туршлагагүйгээсээ болоод ч тэр үү, мөн ч их цаг алдсан юм шиг санагдаад байгаа юм. Ажилд л ороод авбал, мөнхөд тэндээ хадагдах юм шиг санаж, урьд нь бүрдүүлж байсан бичиг баримтууддаа хайхрамжгүй хандсанаас болоод нэг газар очдог дахиад л шинээр resume, өргөгдлөө шал өөр хэлбэрээр бичих болдог, дараа нь дахиад нэг газар очдог дахиад л шинээр хам хум бичих болоод байдаг байж билээ. Одоо харин зориуд цаг, зав гаргаж байгаад нэг тогтсон, чанартайхан шиг Resume, Cover Letter, 3н үеийн түүхээ бичээд компьютер дээрээ хадгалчихъя гэж бодоод байгаа юм. Нэг зүйл хэлэхэд энэ хэсэгт би дээрхи бичиг баримтуудыг зүгээр л дурдаад өнгөрлөө шүү. Зав гарвал дараагийн бичлэгтээ тус бүрт нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хичээнэ ээ. 3. Ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлс - Хэрэв та ярилцлаганд орохоор уригдсан бол яалт ч үгүй нэгдүгээр шатаа амжилттай давсан байна гэсэн үг. Баяр хүргэе! Нэгдүгээр шат гэдэг маань таны бүрдүүлсэн бичиг баримтыг шалгаж, нягтлах шат гэж хэлж болох юм. Таны бичиг баримт тухайн ажил олгогчид таалагдсан эсвэл сонирхол татсан болоод л таныг ярилцлаганд дуудаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ дээр хэлсэнчлэн өргөдөл өгсөн газар болгон тань уруу (ингэж бичдэг билүү? аан?) хариу өгнө гэж битгий горьдоорой. За даа, арван газар өгөхөд ес нь огт хариу өгөхгүй, нэг нь л хариу өгнө гэж бодох хэрэгтэй. хэхэхэ. Үнэндээ энэ арай ч хатуу харьцуулалт юм уу ? хэхэ. за яадаг юм чанга даа зүгээр тээ? Ярилцлаганд орохдоо: - Маш цэмцгэр, албан ёсны хувцаслах хэрэгтэй шүү! Анхны уулзалт, анхны сэтгэгдлээс ажилд орох эсэх чинь шалтгаална гэдэг нэг ч их худлаа зүйл биш гэдгийг сайн анхаараарай! - Өөртөө итгэлтэй бай ! Ямар ч тохиолдолд үг яриагаа өөртөө итгэлтэй, чанга ярих хэрэгтэй. Битгий хулгай хийчихсэн хүн шиг үгээ зөөж ядаад, ийш тийшээ бүлтэгнээд байгаарай. хэхэ. Аан тийм бас нэг зүйл сануулахад хүнтэй харьцахдаа нүд уруу нь (нэг сонин байна аа, энэ зөв үү?) эгц харж харьцаж сураарай!. Ялангуяа Америкт ажил хайж байгаа залууст маш их хэрэгтэй зүйл шүү!. Америкчууд нүдрүү нь эгц харж байгаад ярьж байгаа хүнийг их үнэлдэг юм билээ. Үүгээрээ ч гэсэн би өөртөө ямархуу итгэлтэй хүн бэ гэдгээ илэрхийлж болох юм. - Чөлөөтэй бай, Битгий биеээ бариад байгаарай! - Энгийн, чөлөөтэй гэхдээ нэг их хэтрүүлэлгүй жоохон албан ёсны аястай суух хэрэгтэй. Хэээээв нэг өчнөөн жил ажилчихсан, туршлагатай бизнесмэн хүн шиг суух хэрэгтэй. хэхэ. Бас номхон комманд өгчихсөн юм шиг эсвэл гавлуулчихсан аятай суугаад байв аа ! сайхан мэдээрэй ! хэхэхэ. Ярьж марихдаа сайхан гар мараа хөдөлгөдөг бол хөдөлгөөд чөлөөтэй байх хэрэгтэй. (Гэртээ байгаа юм шиг ч арай сэрүүднэ шүү хүүхдүүдээ) - Инээмсэглэл - За энэ их чухал шүү. Зөвхөн ярилцлаганд гэлтгүй хаана ч явсан хүнтэй жаахан инээмсэглэл тодруулж харьцахад нэг их илүүдээд байх зүйл үгүй. Харин ч ихэнхи асуудлууд таны талд шийдэгдэх, эерэг үр дүн авчирдаг ид шидтэй зүйл хэмээн амжилтанд хүрсэн хүмүүс хүүрнэх юм билээ. Сүүлийн үед би өөрийнхөө инээмсэглэл дээр түлхүү ажиллаж байгаа. Толинд сайхан харж байгаад л янз янзаар инээж байгаа юм даа. Яаж инээмсэглэвэл надад илүү зохиж байна гэдгээ та ч гэсэн над шиг олж илрүүлэх хэрэгтэй шүү! Бас л нөгөө тогтсон resume-тэй болно гэдэг шиг тогтсон нэг инээмсэглэлтэй болох хэрэгтэй. Ярилцлаганд ирээд, ажил олгогчтойгоо мэндлэхдээ ч тэр, ярилцаад сууж байхдаа ч тэр аль болох инээмсэглэл нүүрэндээ туяаруулж байх хэрэгтэй шүү. Гэхдээ нэг зүйл сануулж хэлэхэд хэтрүүлвээ!!! сайхан мэдээрэй!!! Эгдүүцэж байгаа юм шиг, эсвэл дооглож байгаа юм шиг гачин сэтгэгдэл төрүүлнэ шүү. хаха. Юуууун нөгөө ажилд орох хэхэхэ. За тэр яахав. Яагаав дээ та мэдэндээ, гудамж талбайд явж байхад нэг их сайхан инээмсэглэдэг хүмүүс таардаг даа. Цаанаа л нэг буянтай, сайхан сэтгэлтэй хүн гэж бодмоор. Ээ дээ, тэр л инээмсэглэлээ та нүүрнээсээ олох хэрэгтэй. Бидний иxэнхи маань өөрт тохирсон инээмсэглэлээ илрүүлж чадахгүй, эсвэл тоохгүй байдаг болохоос биш, уул нь би хүн болгонд тийм сайхан инээмсэглэл тодордог гэж боддог шүү. За одоохондоо нэг иймэрхүү л зүйл хэлж чадах байна даа. Үнэндээ ажил хайх тал дээр маниасаа илүү туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон андууд зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс боломжтой бол та бүхэн энэ сэдвээр надтай чөлөөтэй санал бодлоо солилцоорой. Хэн нэгэнд маань тус болж юуны магад тийм ээ?

From: tsegmee.com

Outsourcing in Mongolia

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө. Амралтын өдөр тохиосных ямар ч л байсан нэг бичлэг блогдоо оруулна даа гэж бодоод бичлэгийнхээ сэдвийг хайгаад интернетээр тэнүүчилж явтал хэдэн сонирхолтой видео оллоо шүү. 1. "30 days outsourcing in India" гэсэн нэртэй нэвтүүлэг бөгөөд нэгэн Компьютерийн программч мэргэжилтэй Америк залуу outsourcing гэдэг зүйлээс болж ажлаасаа халагдана. Өөрийнхөө ажлыг эргүүлж авахын төлөө бас ямар хүмүүс ажлыг нь булааж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар Энэтхэг явж тэнд амьдарсан 30 хоногынхоо талаар өгүүлж байгаа юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.)

2. Discovery Channel-aaс гаргасан "The other side of outsourcing" - бас л Энэтхэгийн outsourcing-ийн салбарын талаар мөн энэ шинэ салбарын хөгжил жирийн энэтхэгчүүдийн амьдрал яаж нөлөөлж байгаа талаар маш сонирхолтой мэдээллүүд харуулсан нэвтрүүлэг юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.) Эдгээр нэвтрүүлгүүдийг үзээд ер нь яагаад монголд outsourcing-ийн салбарыг хөгжүүлж болохгүй гэж ? гэсэн бодол толгойд орж ирж энэ сэдвээрээ та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцая гэж бодоод энэ бичлэгээ орууллаа.
Уг нь манай монголчуудын чихэнд нэлээд хэдэн жилийн өмнөөс л энэ аутсорсинг гэдэг нэр томьёо сонсогдож эхэлсэн билээ. Зарим нэгэн улс төрчдийн амнаас энэхүү үг нэлээд л олон гарах боллоо. Тэр дундаа Зандаахүүгийн Энхболд бол анх энэ аутсорсингийн талаар ярьж эхэлсэн хүн гэж хэлж болох юм. Хачирхалтай нь одоо болтол дорвитой арга хэмжээ авсан юм алга. Арга хэмжээ аваагүй ч гэждээ зайлуул юм хийж л байгаа байх л даа, хүчин мөхөсдөөд байгаа юу, дэмжих хүмүүс цөөн байна уу лав л бидний нүдэнд харагдаж гарт баригдах зүйл одоогоор алга л байна. Баахан л аутсорсинг гээд яриад байдаг ер нь энэ юу гэсэн үг юм бэ ? Outsourcing гэдэг нь энгийн үгээр бол аль нэг байгууллага зардлаа багасгах үүднээс гадны орноос интернэт, цахилгаан холбоогоор дамжуулан хямд ажиллах хүч хөлсөлж байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та бараг эх орондоо бүүр цаашлах юм бол гэртээ сууж байгаад л гадаадын компанид ажил хийж болно гэсэн үг. Өнөөдөр дэлхийд энэхүү аутсорсингоор хамгийн их ашиг, амжилт олж түүнийгээ дагаад иргэдийнх нь амжиргаа нь хурдацтай дээшилж байгаа улс бол яах аргагүй Энэтхэг улс юм. Хэрэв та Энэтхэгийн аут сорсингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж (Outsourcing in India -from wiki) үзээрэй. Хэрэв та аутсорсингийн чиглэлээр хамгийн их ашиг олж байгаа компаниудын жагсаалтыг харая гэвэл энд дарна уу. Салбартаа хамгийн хүчирхэгт тооцогдох Microsoft, IBM, American Express, АОL, Siemens, Тоshiba, Sony, гэх мэт том компаниуд Энэтхэг, Филиппин зэрэг улсуудаас ажиллах хүч авах сонирхол өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна. Юу ингэж энэ улсуудруу татаад байна вэ? гэхээр Хямд Ажиллах хүч. Жишээ аваад үзэе л дээ. Дундаж америк ажилчинд цагт 15 доллар төлж байна гэж төсөөлөе, тэгэхэд Энэтхэгт яг энэ хүнтэй адилхан ажлын бүтээмжтэй, чадвартай хүн 2 доллараар ажиллах сонирхолтой байна. Ингэхээр компаниуд зардлаа багасгаж ашигаа нэмэгдүүлэх зорилгоор америкчуудаа цомхотгож оронд энэтхэгээс ажилчин авах сонирхолтой болж байгаа юм. Хэрэв манай залуучууд англи хэлнийхээ мэдлэгийг маш эрчимтэй дээшлүүлээд Outsourcing хийх боломжтой мэргэжлээр боловсрол эзэмшиж чадах юм бол энэ том хөдөлмөрийн зах зээлээс өндөр цалинтай ажил олох боломж маш их байна. Энэ их том гүрнүүд л гэхэд аутсорсингоос сая саяаар ажлын байр олж байхад манай монголчуудад бол уг нь хэдхэн мянга л байхад улсад маань маш их том дэвшилт авчрах юм. Ямар ажил аутсорсингоор хийх боломжтой вэ ? Tехник технологи хөгжсөн өнөө үед бол бараг ямар ч ажлыг хийх боломжтой болчихсон байна дөө. Өдөр ирэх тусам л шинэ шинэ ажлын байрууд үүсч байна. Өнөөдрийн байдлаар энэхүү аутсорсингийг хамгийн их өргөн хэрэглэж байгаа салбарууд гэвэл:
  • call center,(телемаркетинг - telemarketing)
  • customer service, customer support center (хэрэглэчийн үйлчилгээний газар),
  • information technology (мэдээллийн технологи),
  • хүний нөөц (human resource),
  • бизнес судалгаа (business research, marketing research), гэх мэт маш олон салбар нэрлэж болноо.
Хамгийн их өргөн тархсан ажил гэвэл:
  1. бүх төрлийн компьютерийн мэргэжилтэн, (computer programmer, web designer, computer engineer, animation, gaming industry)
  2. харилцагчийн үйлчилгээний ажилтан, (customer call representative, online customer chat representative, customer service manager, phone operator)
  3. бүх төрлийн, бүх салбарын инженер
  4. бизнес, маркетингийн ажилтан (business analyst, researcher, manager,)
  5. хуульч гэх мэт (lawyer, adviser, consulting officer)
Үүгээр ч зогсохгүй маш олон төрлийн мэргэжлүүдийг дурдаж болно. Сонсохнээ зарим монгол залуучууд маань аль хэдийн энэ аутсорсингийн үр шимийг хүртэж гадаадын томоохон компаниудад монголоосоо ажиллаж байгаа гэнэ шүү. Ялангуяа компьютерийн мэргэжилтэй залуус. Харин харилцагчийн үйлчилгээний чиглэлээр бол сонсогдоогүй. Уг нь энэ чиглэлийн ажлыг монголд хэрэгжүүлбэл олон хүнийг хамруулах боломж ихтэй байгаа юмдаа. Яагаад гэхээр энэ ажил маань нэг их нарийн мэргэжил шаардаад байх юм байхгүй. Хамгийн гол нь англи хэлээр чөлөөтэй ярьж байхад болж байгаа юм. Үргэлжлэл бий...

Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?

Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa.Гэхдээ нөгөө зөв буруугаа ч ялгаж чаддаггүй байсан үеээ бодвол (гадаад оронд ирээд юм үзэж нүд тайлаад ирэхээр, биеэ дааж амьдраад ирэхээр, өөрийгөө тэжээдэг болоод ирэхээр) одоо нэг юм муухан ялгаж салгадаг болоод ирж байх шиг байна аа. Энэ бол яалт ч үгүй миний амьдралд гарсан нэг томоохон дэвшилт юм. Зарим андууд маань энэ Цэгмээ одоо зөв буруугаа ялгана гэж юу яриад байгаа юм бэ ? Мэдээжийн юм яриад байх юм? Энийгээ ялгаж чадахгүй хаагуур явж байсан хүүхэд вэ? гэж бодож магад. Ингэж бодож байгаа андууддаа хэлэхэд: Хэдүүлээ амьдралыг далай доторхи мөсөн уул (iceberg) гэж бодъё л доо. Тэгэхэд тэр мөсөн уулын далайгаас ил гарсан хэсэг нь яахав тэр мэдээжийн зөв бурууг ялгадаг ойлголттой амьдрал байх гэж би бодож байна. Жишээ нь: бидний амьдралын оршил хэсэг болох аав ээжтэйгээ амьдарч санаа зовох зүйлгүй явсан тэр сайхан үе маань дээр хэлсэн тэр мөсөн уулын оргил хэсэг нь юм шиг санагдаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ үед бид нарын жинхэнэ амьдралд хөл тавихад хэрэг болох оюун ухаан, бие махбодийг бэлдэж өгдөг нэг ёсны бэлтгэл хэсэг гэх юм уу даа. За тэгээд харин бие даагаад, өөрийнхөө толгойг хариуцах болоод, өөрсдийнхөө амьдралыг авч явах дээрээ тулаад ирэх тэр л үед нөгөө бид нарын яриад байсан энгийн юм шиг зүйлүүд чинь ээдрэтэй, ярвигтай, толгой эргүүлэм, төөрөгдүүлэм болсон байна даа. Энэ л үеээс эхлээд таны амьдрал дахин шинээр эхлэж байгаа юм шиг, энэ л үед таны урьд нь төсөөлж байсан амьдралын тухай ойлголт чинь тэр мөсөн уулын жижигхэн хэсэг нь юм байна харин одоо энэ туулах гэж байгаа амьдрал чинь тэр мөсөн уулын их бие буюу усан доор байрлах нүсэр том суурь нь юм байна гэж бодож эхлэнэ - мэдэхгүй, чадахгүй, эргэлзэх, тээнэгэлзэх, бухимдах, шантрах зүйл олширч, нөгөө л зөв буруугаа ялгах асуудал чинь дахин хурцаар тавигдаж эхлэнэ дээ хөөрхий. Хэдүүлээ саяын хэлсэн зүйлээ жишээ нь дээр тайлбарлах гэж үзье л дээ. Жишээ нь: бидэн шиг гадаадад амьдарч байгаа ихэнхи залуучуудад маань тохиолддог нэгэн чухал асуудал бол: ..."Би ер нь цаашдаа эрдэм номын мөр хөөсөн дээр үү?" эсвэл "Хар ажил хийгээд хэдэн төгрөг хуримтлуулж байсан нь дээр юм уу ?" Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?... Үнэнийг хэлэхэд, энэ асуудлын уг үндсийг хараахан ойлгоогүй байгаа, яг ийм шийдвэр гаргах мөч тулаагүй байгаа хэн ч гэсэн мэдлэг нь хэрэгтэй гэж түүртэлгүй хэлэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл аав ээжүүд нь тэгэж сургасан, багш нар нь тэгэж заасан эсвэл мэдээллийн хэрэгслүүдээр тэгэж хэлж байсан болохоор. Одоо хэдүүлээ энэ асуудал дээр манай залуусын сонгодог нийтлэг хэдэн замуудыг авч үзье. 1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах, 2. Сургуульд орчоод дундаас нь хаях, 3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх 1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах - Зөв буруугаа хараахан ялгаж чадахгүй байгаа нэгэн Мэдлэг хэрэгтэй нь үнээн үнэн гэхдээ яг бодит амьдрал дээр ихэнхи залуус маань мэдсээр байж суралгүй зүгээр л хар ажил хийгээд явахыг нь зөв сонголт гэж ойлгоод байна. Яагаад тэр вэ ? Хэд хэдэн шалтгаан байж болох юм. (1) Гадаадад дөнгөж хөл тавьж байгаа залуус маань санхүүгийн эх үүсвэргүй ирэх нь ойлгомжтой. (2) Гэтэл яадаж байхад гадаадад сургуульд сурах төлбөр нь их өндөр байдаг. Тэгэхээр ихэнхи залуус маань юу гэж боддог вэ гэхээр " за яахав эхлээд ажил хийж байгаад бололцооны хуримтлалтай болоод ирэхийн цагт тэр сургууль соёлын талаар бодож үзье" гээд шууд ажиллаад эхлэж байгаа юм. Уул нь бол боддог л бодол. Гэтэл энд маш том сөрөг үр дагавар бидэнд анзаарагдахгүйгээр нөлөөлж байдаг гэнэ. Хүн байнга өөрийгөө хөгжүүлж байж (Жишээ нь өөрийгөө хөгжүүлнэ гэж оюун ухаанаа мэдлэгээр цэнэглэх, өдөр болгон шинэ ярвигтай асуудлуудтай тулгарах, бодож тунгаах, зэрэг) амьдралаа утга учиртай, урам зоригтой, идэвхи зүтгэлтэй, амжилт бүтээлтэй, болгож ирдэг гэнэ ээ. Харин зүгээр нэг хэвийн (толгойгоо гашилгаж, бодож тунгаах зүйлгүй) ХАР АЖИЛ-ыг удаан хугацаанд хийгээд ирэхээр нөгөө хүний чинь оюун ухаан хөгжихгүй зогсонги, үхмэл байдалтай болж ирдэг гэнэ ээ. Хамгийн аймшигтай нь энэ байдал удаан үргэлжлэх тусам нөгөө эрдэм боловсрол хөөх гэгээлэг бодол чинь бүдгэрсээр (холдсоор) биелэгдэхээргүй, хүршгүй хол даваа юм шиг санагддаг болох үзэгдэл юм. 2. Сургуульд орчоод дундаас нь хаях - Зөв буруугаа ялгаж чаддаг мөртлөө зөв сонголтоо хэрэгжүүлж (үйлдэлтэйгээ холбож) чаддаггүй нэгэн За эдгээр залуус маань ямар ч л байсан аль нь зөв сонголт аль нь буруу сонголт гэдгээ ялгаж чаддаг болсон хүмүүс юм. Гэхдээ энэ замыг сонгосон залуус бүгдээрээ ялгаж чаддаг гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэхээр зарим залуус маань ямарваа нэгэн том шийдвэр гаргахад их эргэлздэг болсон байдаг. Энэ үед нөгөө ойр дотны аав ээж, хань ижил, ах эгч, найз нөхдийн санал зөвлөгөө их нөлөө үзүүлдэг байх гэж бодож байна. За ямартай ч өөрөө дангаараа зөв сонголтоо хийгээд эсвэл ачтай буянтай аав ээж, ах эгч, сайн нөхөдийнхөө зөвлөгөөгөөр сургуульдаа ороод авлаа гэж бодъё л доо. Орсон л бол бүх юм сайхан болно гэж юу байхав. Анхныхаа өдрөөс л эхлээд нөгөө өндөр шаардлага, зарчим, үүрэг хариуцлагууд (сургалтын төлбөрөө төлөх, хичээл даалгавараа хийх, цаг баримтлах,), ар араасаа урган гарч ирнэ дээ. Үүгээр ч зогсохгүй дайны хажуугаар дажин гэгчээр хүний нутагт байгаа бид чинь бор ходоодоо тэжээхийн тулд, байр сууцныхаа төлбөрийг төлөхийн тулд сурахынхаа хажуугаар зайлшгүй ажил хийх шаардлагатай болно. За тэгээд ч зогсчихгүй ээ, энэ улсын соёл заншилд дасан зохицох, хэлний проблем, гэр орноо санах, гээд л бум түмэн асуудлууд бас л араас дагаастай. Зайлуул бид чинь ямар урьд өмнө ийм их асуудлуудтай нэгэн зэрэг тулгарч байсан биш мөн ийм их ачаалал үүрж байгаагүй болохоор маш хүндээр тусаж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр асуудлуудтай халз тулаад ирэхээр аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ мэдсээр байж тэрийгээ үйлдэлтэйгээ холбож (зөв сонголтоо хэрэгжүүлж) чадаагүйгээс болоод зарим андууд маань сургуулиа дундаас хаях тохиолдол нэлээдгүй гарч байна. 3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх - Зөв буруугаа ч ялгаж чаддаг, мөн зөв сонголтоо ч амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг (үйлдэлтэйгээ холбож чаддаг) нэгэн Энэ замыг сонгож чадсан залуус маань хэцүү ч гэсэн тэр их олон бэрхшээлүүдтэй шантралгүй тууштай (тэвчээртэй) тэмцсэний үр дүнд нөгөө зовсны эцэст жаргана гэгчээр хүссэн зорилгоо биелүүлж сургуулиа төгсөж чаддаг байна. Дээр дурдсан (1,2-р замыг сонгосон) залуусаас эдгээр залуусын ялгарах хамгийн гол ялгаа нь тэд аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ ялгаж чаддаг мөн зөв гэж үзсэн сонголтоо үйлдлээрээ бататгаж (амьдрал дээр хэрэгжүүлж) чаддаг явдал юм. Хэхэхэ, за нэг юм бичье гэж бодож байсан санаануудаа бүгдэнг нь шингээх шиг боллоо. Харин тэр найруулга энээ тэрээ нь жаахан маруухан байж магад шүү. Гол нь хэлэх гэсэн санаагаа ойлгуулж байвал болох байх гэж бодоод л би ингээд өөрийнхөө бодол эргэцүүллээ бичээд байдаг ухаантай. Мөн энэ бичнэ гэдэг чинь хүний харилцааны чадварыг сайжруулдаг бөгөөд ялангуяа бодож санасан зүйлээ бүрэн илэрхийлж сурахад маш их хэрэгтэй эд гэж бодож байна. Ялангуяа бид нар шиг гадаад байгаа, шинэ соёлд дасан зохицох гэж хичээж байгаа, эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах эгч, найз нөхдөөсөө хол байгаа хүмүүст маш их хэрэгтэй эд гэнэ дээ. Дотроо бодож явдаг, бухимдаж явдаг зүйлээ цаасан дээр буулгаад биччихэд маш их тайтгарал өгдөг гэнэ шүү. Та бүхэн санаа бодлоо чөлөөтэй солилцоорой.

Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ? Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа. 1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л наян юм бодно шүү дээ. Энэ чинь нөгөө төгс ярих гээд байгаа оролдлого. Тэгэхээр алдаатай ч бай, дуудлагатай ч бай хамаагүй ярь. Тэр хэл гэдэг юм чинь ярьж байж, туршиж байж, давтаж байж, хэрэглэж байж, алдаж байж сайжирдаг юм. 2. Битгий дуурай, битгий хуул - Өөрийнхөөрөө л бай! - За энийг бол надад хамт ажилдаг нэг өвөө маань хэлж байсан. Ёстой толгойд ороод байгаа юм даа. Тэр өвөө уран барималч хүн юм байна л даа тэгээд яг өөрийнхөө бүтээлтэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу. Өвөө: Ах нь байна шүү дээ залуу байхдаа нэрд гарах гээд, хүмүүст танигдах гээд алдартай уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг яг ижилхнээр хуулаад, ёстой хамаг авьясаа гаргаад хийсэн ёрөөсөө ижилхэн болохгүй юм билээ.Тэгээд дараа нь яг өөрийнхөө бодол санааг шингээгээд, загвар шийдлийг хэнийг ч хуулалгүйгээр өөрөө зохиогоод нэг вар хийсэн чинь хүмүүсээс маш их өндөр үнэлгээ авсан юм гэж хэлж билээ. Тэгэхээр байна шүү дээ андуудаа хичээлийнхээ даалгаврыг хийхдээ ч тэр, ажилаа хийхдээ ч тэр, Англи хэлээр ярихдаа ч тэр яг л өөрийнхөө бодол санааг шингээж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм. 3. Өөрийнхөө хянаж чадах юманд л анхаарлаа хандуул! - Өөрөөр хэлэх юм бол хийж чадах зүйлээ, урдаа байгаа зүйлээ л хий, битгий өнгөрсөн эсвэл өөрчилж болохгүй эсвэл чадал хүрэхгүй зүйлийг оролдоод бай гэсэн санаа шиг байгаа юм. Тэр элий балай улс төр, улсын төсөв мөсөв-ийн талаар санаа зовох яахав. Ямар ч байсан энэ шокноосоо гараад ав. 4. Юу чухал, юу чухал биш гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй! - Өөрөөр хэлэх юм бол битгий хэрэггүй зүйлд цаг хүчээ зарцуулаад бай гэсэн үг. За энэ ч гэсэн их чухал арга байна лээ. Надад нэг эгч маань хэлж байж билээ. Би чинь нэг хэсэг хичээлдээ түүртээд тэрнээсээ халшраад интернет-д хамаг цагаа үрээд байдаг байсан буруу юм билээ. Тэртээ тэргүй хийхээс хойш битгий юмыг хойш нь тавь. Одоо хийчхээд дараа нь сэтгэл хангалуун өөрийгөө зугаацуулахгүй юу тээ. Юу чиний амьдралд чухал гэдгээ ялга гээд байгаа. Жишээ нь сурдаг оюутан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн ах баагий шиг хичээлээ хаячаад интернетэд суугаад байя гэж бодъё. Үнэндээ хэлэхэд тэр хүн юу чухал гэдгээ ойглохгүй л яваад байна гэсэн үг. Хичээл нь хамгийн чухал зүйл шүү дээ. 5. Бэрхшээлээс битгий зугтаад байгаачээ! - Зугтаад л, халшраад л, тойроод л, хойш нь тавиад л яваад байх тусам тэр бэрхшээл чинь цасан бөмбөг өнхрүүлдэг шиг улам томроод л араас чинь хөөгөөд байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Англи хэл сурахаас битгий халшраад бай. Амархан юм гэж байхгүй. Tэгэхээр өдөр бүр бага багаар сураад, давтаад, туршаад л бай. Энэ ирчээрээ хэдхэн сар явчихад л шал өөр болно шүү. Мөн энэ юм сурна гэдэг үнэхээр гайхамшигтай эд юмаа. Яагаад гэхээр хүн чинь сурсныхаа хирээр улам тэрнээсээ таашаал аваад амтшаад явчихдаг юм байна шүү дээ. 6. Хэн нэгэнд бэрхшээлээ ярь!- Өөрийгөө нээ, юу бодож санаж яваагаа нэгд нэгэнгүй хэл, битгий хав дараад, би ярих дургүй гээд яваад бай. Наад дотроо хадгалаад яваад байгаа юм чинь чиний дотор удах тусам чамайг улам идээд байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ хүнд ч юм уу, Монголд байгаа аав ээждээ ч юм уу? (Би энийг хэрэглэж байгаа хэхэхэ), найздаа ч юм уу, эсвэл Сэтгэл судлаачид ч байсан болно шүү дээ. 7. Тусламж гуй! - Хүнээс юм гуйх дургүй чинь хамаагүй зүгээр л гуйх хэрэгтэй. Багшаа надад ийм бэрхшээл тулгараад байх шиг байна би яах вэ ? Ахаа, Эгчээ, Ааваа, Ээжээ, Миний ханиа надад ийм тулгараад байнаа яах вэ ? Надаа туслаач ? 8. Нэг газар бүгдийг нь бич! - За энийг би бас хэрэглэж байгаа ёстой дажгүй арга байна лээ. Чамд одоо ямар бэрхшээлүүд байна тэрийгээ бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Сэтгэхүйн ч бай, бодит амьдралын ч бай бүх бэрхшээлээ бичээд бай. Ганц хан бэрхшээл гэхгүй толгой дотор чинь юу л болж байна бүгдийг нь бичээд бай. Жишээ нь: миний сайн муу чанар, юунд дуртай, юунд дургүй гээд л. Энэ арга бол өөрийнхөө мэдрэмжийн илэрхийлэх хамгийн эрүүл үр дүнтэй арга юм. 9. Энэ гадаад соёл, гадныхны амьдралын хэв маяг энэ тэрийг битгий зүгээр л ажиглаад бай. Маргаашнаас шууд амьдралд нь биерээ оролц! Жишээ нь чи фитнесст яваx дуртай бол маргааш очоод шууд бүртгүүл, Конки-гоор гулгах дуртай бол каток ороод гулга, Гитар дарах дуртай бол гитар худалдаж ав. Америкийн хамгийн сайхан зүйл бол юу хүссэнээ авч болдог, юу дуртайгаа хийж болдог нь гоё доо. Ингээд ирэхлээр чинь хүн чинь дуртай юмаа хийж тэндээсээ таашаал аваад мөн хажуугаар нь нийгэм олон нийттэй бага багаар харьцаад эхэлж байгаа байхгүй юу. 10. Чалчаад бай чалчаад бай чалчаад бай! Хэнтэй ч хамаагүй. Чатанд ороод танихгүй хэн нэгэнтэй ч юм уу, ойр дотныхонтойгоо ч юм уу. 11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй! Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь: - Be yourself! -Өөрийнхөөрөө л бай, - Think positive! - Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай - Never, never, never give up! - Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг - Do it in your own way!- Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий. - Define your things and action and decide which one is the most important thing in your life - Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур. - Look forward, Don’t look backward - Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай! - Trust yourself/Be confident - Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай - Don’t worry too much, Just face the problem and act - Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул! За ингээд тоочоод байх юм бол их л арга замууд байгаа биздээ. Тэгээд бас хүн болгон өөр өөрийн гэсэн аргуудтай байгаа байхаа. Хэрэв та бүхэн боломжтой бол энэ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Та бидний бичсэн зүйлийг ганц ч гэсэн хүн амьдралдаа хэрэгжүүлвэл аштай юу даа. За ингээд энэхүү бичлэгээ нэгэн сайхан ерөөлөөр өндөрлье дөө.

Монгол ахан дүүсийн минь ухаан нь саруул мэлмий нь тунгалаг байх болтугай!!!
Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг)

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэлээн ярвигтай сэдэв болох Соёлын Шок-ын талаар ярилцаж санаа бодлоо солилцохоор зэхлээ. Уул нь нэлээн дээрээс л энэ сэдвээр нэг бичлэг оруулъя гэж бодоод л яваад байсан юм. Даанч ажил төрөл ахуй амьдралдаа анхаарлаа хандуулаад өдий хурчлээ. Та бүхэн анзаарсан бол сүүлийн хэдэн сар миний блогд орсон бичлэгүүд гэж дандаа entertainment чиглэлийн бичлэгүүд орсон байгаа биз дээ. Уг нь бодож, тунгааж, толгойгоо гашилгаж байж бичсэн юм чинь илүү далайцтай, магадгүй над шиг адилхан бодож сэтгэж байгаа хүмүүст хэрэг болохуйц их ач холбогдолтой зүйл юм л даа. Цаашдаа л өөрийн бодол, сэтгэл шингэсэн бичлэгүүд оруулж байя даа. Одоо харин хэдүүлээ үндсэн сэдэвтээ оръё. Эхлээд ямарч байсан энэхүү ойлголтыг онолын талаас нь та бүхэндээ тайлбарлах гээд үзье байз. Би энэ семестерт Харилцаа ба Удирдлагын алдаанууд гэсэн хичээл авлаа л даа. Тэгсэн яг нөгөө ахын бодож явдаг тайлбарлах гээд тайлбарлаж чаддаггүй Соёлын Шок-ын талаар үздэг байгаа. Яг ч Cultural Shock гэж нэрлэхгүй байгаа юмаа. Миний номон дээр бол PCD (Perceived Cultural Difference Symptom) буюу Disfunctional Strategy Situation (DSS)гэсэн байгаа юм. Гэхдээ шинж чанар, бүтэц нь бол яг ижилхэн байна л даа. Тэгээд тэндээсээ хэдэн онолын мэдэгдэхүүнийг ашиглаж та бүхэндээ тайлбарлах гэж хичээе.

Соёлын Шок гэж юу вэ ?

Соёлын шок гэдэг нь хоёр өөр соёл, ёс заншилтай хүмүүс хоорондоо харилцаанд ороход үүсдэг хямрал бөгөөд энэ нь зөвхөн бодит харилцаанаас үүсээд зогсохгүй, бас бодит бус харилцаанаас ч үүсэж болох юм л даа. Ганцхан хямралаар зогсохгүй энэ шоконд орсон хүнд айдас төрөх, үл ойлгогдох байдал, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх чадвар нь буурах зэрэг маш олон шинж тэмгийг нэрлэж болно. Бодит бус харилцаа гэж юу гэсэн үг вэ гэхээр хүн удаан байсан нэг орчиноосоо шилжиж нөгөө орчинд ороход ч гэсэн хэлж ярихгүйгээр шинэ орчны шинж чанаруудыг өөртөө тусгаж байдаг юм. Ер нь байна шүү дээ ярихаас бусад бүх эрхтэнүүдээрээ мэдэрдэг биет бус харилцаа гэх юм уу даа. Жишээ нь: шинэ орчинд ороход хүн чинь харна, үнэртэнэ, мэдрэнэ, хүрнэ, гээд л . Эдгээд харилцаануудыг л бодит бус харилцаа гээд байгаа юм.

Ямар хүчин зүйлүүд соёлын шоконд нөлөөлдөг вэ ?

За энэхүү шоконд их олон хүчин зүйлүүд нөлөөлж болох юм л даа. Энэ удаа ерөнхий нийтлэг хүчин зүйлүүдийг нь хэлэхийг хичээе. 1. Гадаад хэлний мэдлэг дутагдах - За энэ бол яалт ч үгүй 1 номерын бэрхшээл байгаа юм. Ягаад гэвэл харилцаанд орох хамгийн гол хэрэгсэл бол хэл. 2. Тухайн хүний дотоод зан чанар - Энд бол яг тухайн хувь хүн ер нь хэн бэ гэдгээс шалтгаалж шоконд орох эсэх нь харагдана л даа. Жишээ нь: Манай монгол залууст байдаг хамгийн нийтлэг чанар бол муу зүйлд их автамтгай, мөн өөртөө их итгэлгүй хүмүүс байдаг. Энэ ганц хан хувь хүний буруу биш маш олон зүйл нөлөөж байгаа юм л даа. Нийгэм, гэр бүлийн хүмүүжил гээд л. 3. Тухайн хүний харилцааны чадвар - За энэ бол манай Монголчуудад тохиолддог бас л нийтлэг шинждээ. Ер нь манайхан чинь нэг их яриад, өөрийнхөө бодол санааг илэрхийлээд байдаггүй хүмүүс шүү дээ. Энэ бол туйлын буруу зүйл юм. Хичнээн даруу дөлгөөн ч гэсэн ярьдаг байх хэрэгтэй. Хүн болгонд ярих гэж л ам заясан болохоор даруу ч бай, ноомой ч бай, ярих дургүй ч бай, яриа хүмүүст дургүй ч бай одоогийн нийгэмд тэр тусмаа гадаадад ярианы чадвар зайлшгүй хэрэгтэй. 4. Бие даах чадвар - Гадаадад суралцах гэж ирж байгаа ихэнхи залуус маань бие дааж сураагүй байх нь ойлгомжтой. Гадаад оронд чинь сурахын цаана чинь бас амьдрал гэж юм өрнөж байдаг болохоор яалтчгүй өөрийнхөө амьдралыг авч явах хэрэгцээ гарна даа. Нөгөө дайны хажуугаар дажин гэгчээр oрчиндоо дасаж ядаж байдаг, cурах гэж ядаж байдаг, бас дээрээс нь амьдралаа авч явна гээд маш их ачаалал ирж байгаа юм даа зайлуул. Тэгээд бас манайхан чинь ядуу орны хүмүүс болохоор Монголоос тэтгүүлээд ажил хийхгүй сургуульдаа явна гэж үлгэрийн далай. 5. Туршлага - энэ бас их нөлөөлнө. Ядаж л урьд өөр орон яваад үзсэн хүн чинь амьдрах арга ухаанаа олно шүү дээ. Харамсалтай нь Гадаадад ирж байгаа ихэнхи Монголчууд маань нутгаасаа ч гарч үзээгүй зарим нь зайлуул Улаанбаатар хотруугаа ч орж үзээгүй шууд нисээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй энэ хүчин зүйл соёлын шоконд нөлөөлж байгаа юм. Ямар хүмүүст соёлын шок тохиолдож болох вэ ? Ер нь ямар ч хүмүүст тохиолдож болно доо. Гэхдээ ихэнхдээ оюун ухаан төлөвшөөгүй, өөрийгөө бүрэн удирдаж сураагүй, урьд өмнө энэ хямралыг мэдэрч үзээгүй залуу хүмүүст тулгардаг юм шиг байгаа юм. Хамгийн тод жишээ бол: одоо гадаадад сурж ажиллаж байгаа залууст ялангуя гадаад оюутнуудад маань нийтлэг тулгарч байгаа асуудал юм. Би ч гэсэн энэ шоконд орчихсон л явж байх шиг байна. Өөрийнхөө энэ асуудлаар энэ бичлэгийн төгсгөлд эсвэл дараагийн хэсэгт чадвал бичнээ. Соёлын шоконд орсноо яаж мэдэх вэ ? Шинж тэмдгүүд Дараах шинж тэмдгүүд илэрч болох юм. 1. Шүүмжлэгч - Тухайн байгаа орчин соёлоо их шүүмжилдэг болж магадгүй юм. 2. Гомдоллогч - Ямар нэгэн зүйлд их гомдолдог болох. 3. Ажлын үр бүтээмж буурах. Жишээ нь: сурж байгаа оюутан бол сурлагтаа муудах, сонирхол нь буурах, гэх мэт. 4. Гэрийн буга - гэрээс гарах хүсэлгүй болох. 5. Нийтэч бус - Шинэ орчны хүмүүстэй харилцаанд орохоос айдаг болох гэж бас болох юм. Жишээ нь: Америкт байдаг Mонгол залуу хэлнийхээ проблемоос болоод Америкчуудтай болон өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстэйгээ харилцаанд орохоо байх. 6.Өөртөө итгэлгүй болох - Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах гэж бас болох л юм. Өөрийгөө их голдог болох, өөрийнхөө хийсэн зүйл сэтгэл хангалуун бус, Өөрийгөө бусдаас доогуур гэж байнга боддог болох, гэх мэт. 7. Тухайн орны хэл сурахаас татгалзах, бууж өгөх, хаях 8. Өөрийгөө хамгаалах чадваргүй гэж бодох гэх юм уу даа - Тухайн амьдарч буй шинэ орчин, орондоо өөрийгээ аюулгүй гэж бодож чадахгүй байх. За байз feel unsafe, insecure гэдэг юмда. 9. Хэн нэгэн ухаантай хүнээс зөвлөгөө авахыг их хүсдэг, эрэлхийлдэг болох. 10. Гэрлүүгээ, эх оронлуугаа буцахыг байнга бодох. За энэ бол гадаадад байгаа манай залууст байнга тохиолддог шинж тэмдэг дээ. Ингэж л бодож байгаа бол соёлын шоконд л байгаад байна гэсэн үг. Соёлын шок ямар хор уршигтай вэ ? Би дээр зухас дурдаад өнгөрсөндөө энэ хямралаас болоод маш муу үр дагаварууд гарч болох юм.Гэхдээ илүүдэх юу байхав энд ч гэсэн бичлээ. 1. Гадаад орчин-д бол нэг их хор уршиг тариад байгаа анзаарагдахгүй байж болох юм. Гэхдээ л тодорхой хугацааны дараа гараад л ирэх ёстой. Нийтлэг гадаад орчинд тарих хор уршигыг энд тоочлоо. - Ажлын бүтээмж муудах- Жишээ нь: Сургуулиа орхих, ажлаа хаях гэх мэт - Бусадтай харилцах нь багасах - Бусдаас өөрийгөө тусгаарлах - Найз нөхөдгүй болох - Ямар нэгэн муу зуршилд автагдах (Архинд орох, хар тамхи татах, тамхинд орох гэх мэт) За ингээд тоочоод байвал их л хор уршиг гарч ирэх байхдаа. 2. Дотоод буюу яг тухайн хүний оюун ухаанд нөлөөлөх хор уршиг гэвэл -Өөртөө итгэлгүй - Адаар зантай - Их шүүмжлэгч - Жожиг - Ганцаардмал - Өөрийгөө үнэлдгүй гэх мэт муу зан чанарууд гарч ирж болох юм. За түр энэ бичлэгээ ингээд өндөрлөхгүй бол нэлээн нуршуу урт юм болох гээд байна. Дараагийн хэсэгт энэ шокноос яаж гарах арга замуудыг өөрийнхөө мэдэхээр мөн бусад эх сурвалжуудаас олсон мэдээллүүдээ багцлаад тавьнаа. Мөн та ч гэсэн надтай хамт ямар ямар арга замууд байдаг талаар бичиж болно шүү дээ. Та хэрэв урьд өмнө энэ хямралд орж байсан бол бидэнд их л хэрэгтэй чухал зөвлөгөө өгнө дөө. Санал, зөвлөгөөгөө сэтгэгдэл дээр бичээрэй!!!

"MONGOLS" gang-ын мөхөл

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь. Энэ холбооны гишүүд хүний амь бүрэлгэсэн, хар тамхи дамлан худалдсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан болон бусад зүйл ангиудаар яллагдаж байна." гэсэн тайлбар бичигджээ. За тэгээд бүүр хорхой хүрээд эх нийтлэлийг нь унштал үнэхээр сонирхолтой баримт мэдээллүүд тавигдсан байна. Ингээд та бүхэндээ уг нийтлэлийг өөрийн үгээр чадан ядан хөрвүүлэн хүргэе. Үнэндээ танд танин мэдэхүйн чиглэлэр энэ бичлэгээ хүгэхийг зорьсон болохоор үг бүрчлэн орчуулахаас зайлсхийж зарим нэг хэсгүүдийг нь арай энгийн хэлбэрт оруулан өөрийн үгээр буулгалаа. Зарим андууд маань энэ "Мongols" club-ын (холбоо, gang гэсэнтэй утга нэг) талаар мэдэхгүй байж юуны магад гэж бодоод энэ клубын талаар товч танилцуулга оруулчихлаа. "Mongols" gang нь Америк дахь мотоциклчдын клубуудын нэг бөгөөд 1970-аад оны үед "Hells Angels" хэмээх байкеруудын холбооноос жийгдсэн хэсэг Латин нөхдүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан клуб юм. Өнөөдрийн байдлаар энэхүү холбоонд 500-600 гишүүд бүртгэлтэй бөгөөд ихэнхи гишүүд нь Калифорни мужын өмнөд хэсэгт оршин суудаг гэнэ. Ядаж байхад ах баагий яг тэр хавьд амьдардаг гэжүга. За тэр юукэв. Холбооны гол санхүүжилт нь Meth (methamphetamine, crystal, glass ) хэмээх хар тамхины худалдаанаас, мөн бусдаас татдаг хураамжаас орж ирдэг хэмээн албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл байдаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр гангстеруудын сүлд тэмдэг дээр нь манай Чингис Хааныг (яг ч адилхан биш л юм билээ, гэхдээ тэд нарын төсөөллөөр бол манай хааныг дүрсэлсэн ухаантай юм билээ) мотоцикл унуулан зурсан дүрс байдаг бөгөөд дээр нь том үсгээр MONGOLS гэж бичсэн байдаг гэж байгаа. Тэгээд бүх гишүүд нь ийм зурагтай арьсан хантааз өмсөж бусад клубуудээсээ ялгардаг байна. Бид Чингис хаан шиг хүчирхэг, зоригтой л гэсэн санаа агуулдаг юм шиг байгаа юм. Энэ клубын гишүүдийн хамгийн гол дайсан бол "Hells Angels"-ийнхан. Мөн үүгээр ч зогсохгүй Монголз клубын гишүүд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэнгүүд бөгөөд ялангуяа Африкын Америкчуудыг үзэж чаддагүй бололтой. Бусад холбоодын нэгэн адил "Mongols"-ын гангстер(гишүүн) болгон өөрсдийн гэсэн таних тэмдэгтэй боловч тэрхүү таних тэмдгээ илэрхийлэх арга арай өөр байх жишээтэй. Жишээ нь: Клубынхээ төлөө хэн нэгний амь насыг хөнөөсөн бол биен дээрээ гавал, зөрүүлсэн яс шивүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр этгээдүүд нь маш хэрцгий гэмт хэргүүд үйлдэж байсан баримтууд олон гарч байсан байна. За товч танилцуулахад ийм байна. Одоо харин энэ холбооны тухай ямар мэдээлэл сонин дээр гарсан тухай түүвэрлэн хүргэе. АНУ-ын хүчний байгууллагууд энэхүү gang-ын үйл ажиллагааг 3 жил гаруй уйггүй мөрдөсний эцэст нийтдээ 117 хуудастай 86 ширхэг нотлох баримтийг цуглуулж чаджээ. Ингээд эдгээр баримт нотолгоо дээр үндэслээд 10 сарын 21-нд буюу өнгөрсөн 2 дахь өдөр 1000 гаран холбооны болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон, California, Nevada, Oregon, Colorado, Washington, Ohio зэрэг мужуудыг хамарсан асар өргөн хүрээтэй баривчилгаа явуулж "Монголз" gang-ын 61 гишүүдийг хүний амь бүрэлгэсэн, хар тамхи наймаалсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, мөнгө угаасан, зөвшөөрөлгүй галт болон галт бус зэвсэг хэрэглсэн мөн бусад үндэслэлээр баривчилж мотоцикл болон бусад бүх хэрэгсэлийг нь хурааж авсан байна. Холбогдох хүмүүсийн хэлснээр бол нотлох баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо" хэмээх нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд АНУ-ын хүчний 4 тусгай ажилтан энэ холбоонд гишүүнээр элсэж дотор нь орж ажилласны үр дүнд энэ хэргүүдийг илрүүлж чаджээ. Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр энэ холбоонд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд Клубын удирдлагууд нь шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, мөн полиграф (polygraph) тестээр шалгаж байж тэнцэхийн бол элсүүлдэг гэж мэдэгджээ. Мөн дээр хэлсэн 4 нууц ажилтнаас гадна, яг "Mongols" клубын жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээллэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгуулагуудад тус болж байсан байна. Нэгэн хуульчийн мэдэгдсэнээр бол зөвхөн энэ 61 гишүүдийг баривчлаад зогсохгүй энэ клубын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, энэхүү холбооны нэр болох "Mongols"хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий энэ холбооны сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих ч саналыг шүүхэд мэдэгджээ. Хэрэв энэ санал дэмжигдэх юм бол "Mongols" gang-ын төгсгөл ирэх юм."Mongols" клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсных нь сайт болох mongolsmc.com орж сонирхоорой. Та зүгээр сайт руу нь ороход Чингис хааныг минь ямар их шүтдэг нь харагдана даа. "Hells Angels"клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийнх сайт болох hells-angels.com орж үзээрэй. Харин Лос Анжелес Таймс дээр гарсан эх нийтлэлийг нь уншихыг хүсвэл энд дарна уу.

"World’s No.1 DJ" - TIESTO

Өнөөдөр та бүхэндээ Дэлхийн номер нэг DJ Tiesto-гийн намтар уран бүтээлийн талаар товч өгүүлэх гэсэн юм. Энэ залуу маань 1969 оны 1 сарын 17нд Недерландын Бреда хотод төрсөн, trance, electronic dance урсгалаар уран бүтээлээ туурвидаг юм. Түүний алдар хүнд 2000 оноос эхэлсэн бөгөөд ямар нэгэн хамтрагч DJ гүйгээр ганцаарчилсан тоглолт хийснээрээ анхдагч болж чадсан юм. Мөн ДЖ нарын түүхэнд анх удаа Олимпын тоглолтын (Афин 2004) нээлтэнд тоглосноороо транс хөгжмийн урсгалыг дэлхийн тавцанд гаргасан үйл явдал байлаа. Tiesto нь дэлхийн хэмжээний маш олон төрлийн шагнал авч байсан бөгөөд зах зухаас нь дурдвал Elements of life цомгоороо 2008 оны Grammy-д нэр дэвшсэн, DJ Magazine-аас тодорхойлдог "World’s No.1 DJ" өргөмжлөлийг 3 жил дарааллан (2002-2004 он) хүртсэн, Дэлхийн хэмжээний DJ нар дотроос хамгийн нэр хүндтэй нь бөгөөд бие даасан тоглолтон дээр нь 25000 хүн цугларч байснаараа бас л рекордыг эвдсэн юм. Энэ бичлэгийнхээ хажуугаар 2007 онд болсон Elements of Life Tour тоглолтыг бүрэн эхээр нь хавсаргалаа. За тэгээд энэ уран бүтээлчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан есны вэб сайт болох tiesto.com руу ороорой.

"Elements of Life"тоглолт 2007

So You Think You Can Dance (TOP10)

Та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгаланг ирэн мэндчилье! Блогдоо бичлэг шиг бичлэг оруулалгуй нэлээд хугацаа өнгөрсөн байна шүү. Ажил төрөлдөө түүртээд ч тэрүү ихэнхдээ өөртөө таалагдсан, сүүлд үзсэн видеонуудаараа блогоо услаж байлаа. Яагаад услаж байна гэж бичив гэж зарим нэг уншигч маань асууж юуны магад. Би нэлээн дээр оруулсан нэгэн бичлэгтээ блог гэдэг бол яг цэцэг шиг байдаг юм билээ гэж хэлжийсэн шиг санагдаж байна. Харин цэцэгчин нь би өөрөө. Тэгээд цэцэгээ байнга л усалж тордохгүй бол амархан гундчих гээд байдаг эд билээ. Сүүлийн хэдэн сар ч муу блог маань их л ангаж цангасан байхдаа зайлуул. Өнөөдөр харин зав гарсных сайн гэгч нь услаад авъя (ингэж бичдэг билүү ?) байз. За үндсэн сэдэвтээ оръё. Та энэ баруун талд оруулсан зургийг харжийнуу ? (чаталсаар байгаад ингэж бичдэг болсон байна шүү дээ. Ул нь бол харж байна уу гэж бичих ёстой гэжүга) Наад зураг чинь миний хамгийн их үзэх дуртай ТВ шоуны маань зураг байнам. So You Think You Can Dance гэдэг нэртэй FOX сувгаар 3,4 өдөр гардаг бүжгийн тэмцээн. Ээ дээ мөн ч сайхан energetic (эрч хүчтэй) шоу даа. Гэхдээ хааяа даа ажил төрлийн нөхцөл байдлаас болоод зарим ангиудыг нь үзэж чадахгүй байгаа. Хүсэхэд хясна гэгчээр яг ажил дээр байхад гарахыг нь яана. Аз болоход интернет гэж сайхан ертөнц өнгөрснийг маань харуулж ирээдүйг маань харуулах нь холгүй байх юмдаа.Өчигдөр харин дуртай шоугаа бүхлээр нь үзэх алтан боломж тохиолоо. Одоо ч тэмцээн маань естой ид дундаа оргил үе дээрээ явж байлээ дээ. Америкын 10-н шилдэг бүжигчин (Top 10 dancers) үлдсэн гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй байхаа. За тэр дундаас миний шүтээд байгаа хэд хэдэн бүжигчид байна. Chelsie, Courtney, Katee, Kherington, Will (Хэрэв та эдгээр оролцогчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус бүрийнх нь нэрэн дээр дараад орж үзээрэй). За даа бараг энэ 5-ын хооронд л хамгийн гол өрсөлдөөн гарах байх. Бас нэмээд хэлчихэд энэ удаагийн Season 4 шоу маань ерөнхийдөө эмэгтэйчүүд давамгайлсан тэмцээн гээд хэлчихэд ч гэсэн буруудахгүй байх. Эрчүүд нь их сул байлээ. Ганц залуу л гялалзаад байгаа юм. Тэр нь дээр хэлсэн Will. Ёстой л бүжгийн төлөө төрсөн амьтан байна лээ дээ. Тэгэхээр 4 охин, нэг залуугын хооронд (4 girls vs. 1 boy) гол дайн болох байх. Харж л байя даа. Хэн хүчээ дайчилж, шантралгүй хөдөлмөрлөж чадсан нь энэ тэмцээний ялагч болж алдар хүндийн тавцанд гарах байх. Өнөөдрийнхөө бичлэгийг нэлээд өвөрмөц сонирхолтой болгох үүднээс зурган болон видео бичлэгүүд давхар хавсаргаж орууллаа. Зургаа бол slide.com дээр бэлдээд оруулчлаа. Ганц гэм нь миний блогийг Google Reader-ээр уншдаг андуудад маань харагдахгүй байж магад. Тэгвэл байшдээ энэ линк дээр ороод эсвэл зурган дээр нь дараад үзэж болно шүү.

Нээрээ би Mонголын NTV сувгаар гараад байгаад энэ шоуны монгол хувилбар болох "Би Бүжиглэж Чадна" (Энэ тэмцээний талаарх бичлэгүүдийг хайсан чинь орлоо дээр хэдэн дугаар нь байна. Гэхдээ төлбөртэй болохоор та бүхэн карт авч байж л үзэх байхдаа.) гээд шоуг сонирхлоо. Нэлээд ч хэдэн ангийг нь харлаа. Ул нь манай Монгол охид хөвгүүд маань сайхан л бүжиглэдэг юм билээ. Гэхдээ нэлээд хэдэн юм дутагдаад байгаа нь тодоос тод харагдаж байна лээ. Юу вэ гэхээр жүжиглэх чадвар, өөртөө итгэлтэй байдал, яг сэтгэлээсээ бүжиглэж чадахгүй нэг л биеээ бариад байгаа юм шиг шинж ажиглагдсан. Эндхийн бүжигчид, залуучууд яаж бүжиглэж байна гээч. Яаааяа... (бишрэв) тэр өөртөө итгэлтэй байгаа байдал, тэр дүрдээ уусаж байгаа байдал, тэр биеээ тайзан дээр чөлөөтэй авч яваа байдал гээд л. Үнэхээр гайхалтай. Манай Монгол залуучууд маань эдгээр шоунуудыг үзэж суралцаж байгаа байх гэж найдаж байна. Харин видео бичлэгүүдээ youtube.com дээр playlist хэлбэрээр бэлдэж орууллаа. Өчигдрийн болсон ээлжит дугаарыг бараг бүрэн эхээр нь оруулсан байгаа. Видеонууд маань богино богинохон бичлэгтэй ч гэсэн playlist болгочихоор шууд залгаад дараагийн бичлэг нь автоматаар тоглоод явчих болохоор та бүхэн санаа зоволтгүй. За ингээд олон зүйл нуршилгүй видео бичлэгүүдээ толилуулъя.

Энэ удаагынхаа дугаарыг ийнхүү жаргаая даа. Дараа дахин уулзатлаа түр баяртай.
Монголын шинэ ХИТ дуунуудыг эндээс!!!

Эвхрэн хөшин татан инээмой
Блогдоо нэг салхи оруулахгүй бол болохоо байлаа та минь ээ.Үнэнийг өчихөд би гэдэг хүн ойрдоо амин хувийнхаа ажилд анхаарлаа илүү хандуулаад хөөрхий муу блогоо хатавч хавьцаа зогсоочоод шоовдорлоод яваад байсан лүд байншт. Эвий минь, Өөлхий минь гэж (гальт эрхлүүлэв). Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, (хүлээсэн гэжхудлаа яриад юкэв зүгээр) өлзий ерөөл тэгширсэн энэ сайхан өдөр блог чинийхээ магнайг тэнийлгэхээр доорх хэдэн бичлэгээр өргөл барин мэндчилэв гэж. (дольдгинов) Өчигдөр нэгэн буянт андын (Myshoobox) ачаар урьд хожид үзээгүй нэлээд хэдэн шог хошин нэвтрүүлэг үзэж хэсэгхэн хугацаанд ч гэсэн алжаал юугаан тайлж инээд хөөрөөр бялхав би. Тэгээд хөөр баяслаа ганцаар хүртээд юкэв та ч гэсэн инээхэд илүүдэхгүй гэж бодоод таалагдсан хэдэн хошин видеог түүвэрлэн инээдэн цэнхэр хадаг барьмой. Ганц гэм нь жаахан богино богинохон, олон тасархай бичлэгүүд байнам. Myshoobox андтай таарвал Та бичлэгээ бүхлээр тавьж болохсон болов уу гэж гуйх санаа агуулмой. Ямартай ч хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулан байж бидэндээ инээд бэлэглэж байгаа YouTube-ийн гишүүн Myshoobox анддаа (нэрийг нь мэдэхгүй болохоор ингэж дуудав) гүнээ талархсанаа илэрхийлэе!!! Дашрамд дурдахад мань хүний цуглуулганд Монголын хошин урлаг анх үүсч хөгжсөн цагаас эхлээд өнөөг хүртэлх түүхийг өгүүлэхүйц маш олон сайхан дурсамжтай бичлэгүүд орсон байна лээ. (Одоогоор нийт 374 видео байна гээд боддоо) Жишээ дурдабубас: Нөгөө Со, Бачка, Батзаяа, Чамка, Туяа гээд хошин урлагийн алтан харайцаануудын анх мандан гарч ирж байх үеийн түүхэн бичлэгүүд олноор орсон байнам. Нэгэн хоржоонтой зүйл сонирхуулбубас би гуай тэр үед юм мэдэхгүй жаахан бацаан байсан мөртлөө аав ээжийнхээ тэр үеийн хошин шогийг үзээд инээж байхыг нь хараад ойлгогүй байж креслээсээ унан тусан элгээ хөштөл, эргэн хөрвөн инээдэг байсан үеээ эргэн дурссан гэжуга.За олон юм нуршаад юкэв Та зүгээр л доорх бидонуудыг толгой дараалан хяaруулан үзмой. Үзээд инээмой, Инээгээд хөшмой, Хөшөөд эвхэрмой, Эвхрээд босмой, Босоод дахин инээмой,... (Энэхүү үйлдлийг өдөрт дор хаяж 3 удаа давтан үйлдвээс таны лагшин тунгалаг оршмой!) Та Myshoobox андыг мөн цуглуулгыг нь сонирхоё гэвэл энд нударч үтэр түргэн ормой! Ээ тосоор гойж гэж мартах гэж байна хөөе, нээрээ энэ анд чинь бас вэбсайттай юм билээ. Энд нудран шур хийн ормой! (Яг энэ бичлэгийг мутарлаж суутал вэбсайтыг нь илрүүлдэг байншт. Ганбат гээд нэг сүрхий шавилган хүү байдаг болтой-дог-оо)
"Супер Онигоо" тэмцээн 2005 он
"Миний Гэр" ТВ Шоу- Хошин хувилбар
Тэвчээрийн чавхдас тасрах цаг байдаг
Цэнхэрийнхэн
Зохиолч (Сосорбарам залуудаа)
TV Cocktail Surprise
Уг нь блогдоо оруулчмаар бодож санаж явдаг сэдвүүд нижгээд л байдаг бөлгөө. Жишээ дурдабубас: Өөрийнхөө дотоод сэтгэл ертөнцийн талаар, юу бодож, юу хүсэж, юу төлөвлөж явдаг талаар мөн энэ Америк гэгч агуу гүрэнд ирээд тохиолдож буй саад бэрхшээлүүдээ нэг бүрчлэн сийрүүлж сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авч, хэрхэн тэмцэж байгаа талаар блог уншигч андуудтайгаа илэн далангуй шивэр авир хийж далан булчирхайгаа тоочмор л санагдах бөлгөө. Авч (Гэвч, Даанч гэсэн үгийг орлуулсан санаатай) би гэдэг хүмүүн чин урдах ажилдаа түүртэн шаналаад өдий болтол блог гэгч ай сав ертөнцдөө хангалттай цаг хугацааг зарцуулж үл чадмой. Гэхдээ бодож явахад бүтмой, сажилж явахад хүрмой гэгчээр энэхүү цөвүүн цагийг гаталж хөгжлийн мандалд хүрэх замдаа чадан ядан ч байсан хамаагүй блогтойгоо хийсэн андын тангаргаа үл тасламой гэж үнэнч пионерын андгай өргөмой. Хаха... Бүүр хадуураад явжийна. Сониноос би блогчин андууддаа хандуулсан нэг их сүрхий уриатай болсон гэжүга. Ингээд энэ уриагаараа энэхүү бичлэгээ жаргаахгүй болбубас би гэдэг хүн хадууран салхидах шинж агуулмой.
Туг ч барьсан тугал ч хариулсан блогтойгоо хамт !!!
Ёстой гоё ажил байна цаана чинь!!!
Сая блогчин андуудынхаа блогоор зочлоод явж байсан чинь Гэгээ-ний блог дээр естой сонирхол татсан мэдээлэл орсон байнаа. (Хэлэхгүй бол хэл загатнаад болдгүй) Австралийн компанид Монголоосоо бүүр гэртээ сууж байгаад ажиллах боломж байна гэнээ. (Аутсорсинг хийдэг компани юм шиг ээ.) За энэ яахав гэхэд хамгийн сонирхол татаад байгаа зүйл бол шаардлагууд нь их энгийн юм байна. Манай залуучууд бол ихэнх нь хийчхээр юм шиг санагдлаа. Жишээ нь ингэнээ: 1. Хурд сайтай, интернеттэй байнга холбоотой байх 2. MS Excel-н анхан шатны мэдлэгтэй байх 3. Дундаж түвшний англи хэлтэй байх (Интернэт хэрэглэж чаддаг байхад болно) 4. Монголд амьдардаг байх Тэгээд байна шүү дээ цалин нь бас их боломжийн санагдлаа. Full time бол сардаа 450,000 төгрөг, Part time бол сардаа 250,000 төгрөг гэнээ. Бас цалингаа долоо хоног бүр тооцож байна гэнээ. За би товчхон онцлох мэдээллийг нь энд бичлээ. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж уншаарай. Ааан тийм та үлдээсэн комментуудыг нь нэг бүрчлэн сайн уншаарай. Асуулт хариултууд байна лээ шүү.
Дашрамд хэлэхэд Монголчууддаа хэрэгтэй ийм сайхан мэдээлэл оруулсан гэгээн-ий хамт олонд талархалаа илэрхийлье! За Амжилт андуудаа!!!
Жич: Энэхүү мэдээллийн үнэн бодит эсэхийг мэдэхгүй байгаа болохоор ямар нэгэн баталгаа гаргаж чадахгүй байнаа. Та бүхэн өөрсдөө ороод холбоо бариад сонирхоод үзээрэй!!!
from: www.tsegmee.com
Сонин хачин
Нуруун дээрх ачаагаа бага ч гэсэн хөнгөлөөд сэтгэл санаа өөдрөг сайхан байна аа өнөөдөр. Уртаа гэгчийн амьсгаа авсан шээг, ийш тийшээгээ харж малийсан шээг, тэнгэр хангай бүүдгэр байх чинь бороо орох гэж байна уу даа гэсэн шээг додьгор явж байгаа юм бишүү би гуай. За яасан юу болов ? Аан хаврынхаа семестрийг цааш нь харуулчлаа. ахахахаха (бахдалтайн аргагүй инээв) Сүүлийн нэг долоо хоног ч естой алингаа алдатлаа дэвтэр ном эргүүллээ дээ. Сайндаа ч бишээ, цагт нь даалгавраа хийдгүйн ач гавъяагаа эдэлсэн минь тэр. Одоо ч чи тэгвэл гашуун сургамж аваа биздээ? Харин тэгсэн байхаа.(мушилзав) Ер нь байнашдээ би ганцаараа тэгэж хоцроогоод байсан уу гэхээр бас биш юмаа. Сураг сонсохнээ ангийн зарим нэг баагий нар сүүлийн хэд хоног нүүрээ угаах завгүй нуухаа авах тэнхэлгүй болтлоо суусан гэнэ шүү цаана чинь. хэхэхэ. Яагаад ингэх болов гэж ах хүү жаахан бодол бодов. Бодож бодож бодын шийр дөрөв, Явж явж багшийн арга барилтай холбоотой болж таарлаа. Нөгөө нутгийн минь багш нарын хэлдгээр цаг тухай бүрт шүүсийг нь шахаагүйгээс л тэр байх. Зайлуулдаа шинэхэн багш байна лээ дээ. Жаахан туршлага дутсан байхдаа хөөрхий. За тэр багшийг шүүмжлэх яахав, Цэгмээ гуай чамд ч гэсэн дутагдал байгаа шүү!!! Өнгөрсөн өвөл чи ямар сайн хүүхэд байлаа? Хоёр ажилтай хөл толгойгоо ялгахгүй болтлоо ажиллаж байхдаа дээрээс нь хичээл аваад яваад болоод л байдаг байсандаа. Тэр үеээ бодвол чи дэндүү их завтай байгаа шүү нөхөөр? Жаргал даадгүй моньд ш дээ энэ. (бухимдав) хахахаха, нэг иймэрхүү бодол шүүмжлэлүүд л миний толгойд эргэлдээд байгаамдаа. Өөрийгөө эерэг сөрөг тал болгочоод л ярьж өгнө шүү дээ. Энэ толгойд их юм болноо гэж. Сүүлд үзсэн кино За тэр яахав, сониноос хичээлээ дуусгасных өөрийгөө урамшуулж бас нөгөө эерэг талдаа дольдогнож 10,000БС гэдэг нэг кино үзэв. Рекламнаас харахад овоо хөгжөөчихмөөр кино юм уу даа гэж бодсон бас нэг ч их сэтгэлд хүрсэнгүй. Яахав дунд зэргийн л юм билээ. Спец эффект багатай, Animation ихтэй, Яриа ихтэй , Аction багатай л кино юм уу даа гэж санагдсан. Өөр чинь юу билээ? Аан тийм бас мэдээлэл.com дээр орсон байсан Дурласны маргааш гээд Монгол кино үзэв. Нээрээ манайхан естой түүхийгээрээ байна лээ дээ. Яагаад өөрсдөө санаа олоод зохиол бичиж болдоггүй юм болоо. Нэг америк киноны зохиолыг тэр чигээр нь хуулчихсан байна. Уг нь манай монголын урдаа барьдаг хэдэн залуу жүжигчид нь тоголсон байна лээ. За гэхдээ хийж байгаа нь их юмдаа. Түүхий ч байсан хамаагүй хийгээд байвал л юм сурна. Үзэгчдийнхээ сэтгэгдэл дээр дүн шинжилгээ хийгээд цаашдаа анхаараад ажилвал чанартай уран бүтээлүүд гарахгүй хаачих вэ. Сүүлд сонсож байгаа дуу За хө сүүлд чинь ямархуу дуунууд аялаад байгаа билээ гэж ? Аан тийм Жордан Cпаркс гэгч American Idol-ын тэргүүн магнайгийн дуунуудыг сонсож байгаа юм байна. Тэр дундаа No Air, Tattoo гээд 2 дуу нь их таалагдаад байгаа. Овоо чадалтай хоолойтой хүүхэд билээ. Дууг нь аялах тухайд бол би барахгүй юм билээ.Хааяа жаахан настртай байвал хальт дүнгэнэнэ гэжүга. Цаашаа байхгүй ээ. хэхэхэ Монгол дуунаас гэвэл Бичүү - Ахиж би дурламааргүй байна гэдэг дууг сонсож байгаа. Энэ дууны ая нь их өвөрмөц стильтэй дажгүй юм билээ. Битгий л бас хуулсан байгаасай гэж залбирнам. Тэгсэн клип нь гэж бас л зодоон цохион, худал хуурмаг, гурвалжин дөрвөлжин л юм байна. Өөр юм зохиож болдоггүй юм байхдаа. Бас л аюултай хүмүүс шүү дээ.За ер нь миний сүүлд сонссон дуунууд бүгд дээр байгаа даа. За ингээд бичлэгээ нэгэн сайхан уриагаар өндөрлөе дөө. Өнөөдөр яагаад ч юм нэг л үг эвлэж өгөхгүй байна. (Сүрхий бичдэг ч юм шиг хэхэхэ) Бүгдээрээ аливаад бүтээлч сэтгэлгээтэй хандацгааяаа!!! Хүн дууриах биш харин өөрсдөө үлгэр дууриал болцгоое л доо!!!!

from: www.tsegmee.com
Блогчдын нэгдсэн сүлжээ
Миний блогоор тухлан саатаж байгаа танд энэ өдрийн амар амгаланг айлтгая! Сая ажил дээрээ сууж байтал нэгэн санаа зурс хийн толгойд орж ирлээ. Энэхүү санаа маань блог хөтөлдөг Монголчуудад хамааралтай юм. Гэхдээ зочин та ч гэсэн энэ санаан дээр сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө өгч болно шүү! Блогчин андуудаа! Бүгдээрээ нэгдсэн нэг холбоотой болвол яасан юм бэ ? Холбоо гэхээр нэг их нүсэр сонсогдоод байж магадгүй. Зүгээр л эхний шатанд нэг Yahoo групптэй болвол яасан юм бэ? үн болгон дор хаяж нэг Yahoo ID-тай байдаг болохоор Yahoo-г сонголоо)Ингэж бодоод би нэг ийм mongolblog нэртэй групп нээчлээ. Хэрэв та Mонгол блогчдын группт нэгдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхэд нэг их зүйл шаардагдагдаад байхгүй бүх хүмүүст нээлттэй байх болно.Хэрэв блогчид маань e-mail, messenger ID -раа холбогдоод авбал нэлээд олон давуу талуудтай байгаа юм. Заримаас нь дурдвал: 1. Блогтойгоо холбоотой шинэ содон мэдээ, мэдээлэл хоорондоо дамжуулах, 2. Зарим нэг асуудлаар санаа бодлоо солилцох, 3. Бие биентэйгээ дотно танилцах, 4. Шинэээр блог нээж байгаа болон блог сонирхогч залуустаа зөвлөгөө өгөх, 5. Уралдаан тэмцээн, Оны шилдэг блогчин шалгаруулах гэх мэт арга хэмжээнүүд албан есоор зохиох (Энэ санааг нэгэн блогчин анд (Ганбаа) гаргаж бас ч үгүй хэд хэдэн удаа шилдэг блогчинг шалгаруулж байсныг санаж байгаа байх) 6. Цаашлаад албан есны холбоо энэ тэр байгуулах талаараа ч ярьж болох юм шүү дээ. Энэ санаа маань зүгээр ч нэг ороод ирсэн санаа биш юмаа. Би гэдэг хүн энэ блогчдын халуун тогоонд ороод нэг их удаагүй байгаа бөгөөд зав чөлөөнөөсөө шалтаалаад нэг их олон блогоор орж чаддаггүй юм. Тэгээд нэг зав гарахаар болж өгвөл бүгдэнгээр нь орчих санаатай байдагч цаг их ордог болохоор мэддэг хэдэн блогоороо ороод л таарах юм. Хараад байхнээ блогчид маань тус тусдаа өөр өөрийн гэсэн хүрээтэй (санаа нийлдэг гэх юм уу, эсвэл найзуудын, ажлын, мэргэжил нэгт гэх мэт хүрээтэй) тэгээд тэр тойрогтоо л эргэлдээд байгаа болохоор тэр болгон олон хүнд хүрч чадахгүй байх шиг. Жишээ нь: Банжиг-ийн блогчид (gogo-ийнхэн, blogspot-ийнхон, wordpress-ийнхэн ч ялгаагүй) гэхэд ихэнх нь яг л дотроо бие биентэйгээ харьцаад бусад сайт-д байгаа блогчидтойгоо тогтмол харьцаж чадахгүй байгаа юм уу гэж санагдаад байна. Хэрэв та бид нэгдсэн нэг сүлжээтэй болчвол бие биенээ илүү таниад мөн дээр хэлсэн давуу талуудаа ашиглаад олныг хамарсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж болох юм. Аан тийм хэрэв танд энэ санаа таалагдсан бол өөрийн таньдаг блогчин андууддаа уламжлаарай.

  Монголын блогчид маш олон болох болтугай!!!

from: www.tsegmee.com
What's in Tsegmee's wallet?
Хүн болгон биедээ түрийвч гэх янз бүрийн загвар хийцтэй бяцхан хавтас, уут, сав авч явдаг билээ. Харин хэний түрийвчэнд юу байдгийг бид тэр болгон мэдэх боломжгүй юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг хэт энгийн юм шиг зүйл боловч дотор нь их олон төрлийн учир жанцантай зүйлс багтаж байх шиг. Ингээд өнөөдөр та бүхэндээ өөрийн хэтэвчээ нээж ямар эд зүйлс дотор нь явдгыг сонирхуулахаар зурган, тайлбартай бичлэгийг оруулж байна. Уг нь яг жинхэнээр зургийг нь аваад тавих боломж байсан боловч цаг заваас шалтгаалаад мөн зарим нэг хувийн мэдээллээ ил гаргах боломжгүй байсан учир жишээ зурагнууд тавьлаа. Та бүхэн маань ойлгох байх гэж найдаж байна. Миний хэтэвчинд: Жолооны үнэмлэх За эндхийн жолооны үнэмлэх гэж нэг иймэрхүү дүр төрхтэй юм байна даа.Миний гол нэрийн хуудас гэж хэлж болно. Хаана л очно энэ үнэмлэхийг шаардана. Хэрэв та урьд нь машин барьж байсан эсвэл монгол, олон улсын жолооны үнэмлэхтэй бол Калифорнийн жолооны үнэмлэх авахад нэг их түүртээд байх юм байхгүй дээ. Яг л манайх шиг бичгэн, жолооны шалгалт өгөөд тэнцэх юм бол таны гар дээр шинэхэн үнэмлэх чинь очно. Калифорнийн жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Дебит карт Харилцах дансны карт гэх юм уу даа. Миний хамгийн их хэрэглэдэг карт бол энэ байгаа юм. Өдөр тутмын төлбөр тооцоогоо энэ картаараа хийнэ дээ. Мөнгө төгрөг тоолж толгойгоо гашилгана гэсэн юм байхгүй цаг хэмнээд, цэвэрхэн, естой амар эд юм билээ. Эндхийн ихэнх банкиуд харилцах данс нээхэд шимтгэл авдаггүй бөгөөд ийм карт, бас чек дэвтэр үнэгүй дагалдаж ирдэг юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Social Security Number (SSN) За энэ их чухал дугаар байгаа юмаа. Ийм дугаартай болчих юм бол та ажил хайх, зээлийн карт авах, байр түрээслэх, машин авах гээд л бараг бүх зүйл нээлттэй болно гэсэн үг. Жолооны үнэмлэх шиг миний гол нэрийн хуудсуудын нэг. Хэрэв та оюутан бол ийм дугаар авахад нэг их хүндрэл байхгүй юм билээ. Сургуулийнхаа гадаад оюутны хэлтэс дээр очоод зохих өргөдлийн маягтууд бөглөөд тэгээд л бүсдыг нь тэд хийчихдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. Кредит карт Дебит картаас ялгагдах гол онцлог нь та зээлээр тооцооо хийж болоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та юу хүссэнээ энэ картаар авах боломжтой гэсэн үг. Аан тийм нэг зүйл залруулахад хүссэн бүхнээ ч арай биш юмаа, таны зарцуулах хэмжээ хязгаарлагдмал шүү. Өөрөөр хэлэх юм бол та хэр сайн зээлийн түүхтэй байна төдий чинээ таны зээлээр зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй. Эхэндээ би энэ картаар бараг таалагдсан болгоноо авдаг байлаа,тэгээд картынхаа төлбөрийг хийхэд л естой уур хүргэнэ дээ. Ийм их мөнгө үрчихсэн юм уу гээд л өөрийгөө зүхэх хэрэг гараад байдаг юм. хэхэхэхэ. Гэхдээ энэ картыг шал дэмий эд гэж хэлж байгаа юм бишээ. Зээлийн түүхтэй болох, (Энэ улсад хүн болгон өөрийн гэсэн зээлийн түүхтэй, тэгээд хэрэв зээлээ цаг тухай бүрт нь төлж байсан бол дараа дараагийн зээлийн хэмжээ нь нэмэгдэж, машин, байшин, бусад том хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авах, түрээслэхэд маш чухал нэмэртэй.) интернетээс юм худалдаж авах, бас заримдаа огт мөнгөгүй болцон үед эсвэл нэг том зүйл авах гэхээр таны хуримтлуулсан мөнгө хүрэхгүй байх үед ашиглахад тохиромжтой гэж боддог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай Оюутны үнэмлэх (Student ID) Энэ миний гуравдагч нэрийн хуудас юм уу даа. Ихэнхдээ сургууль дээрээ л хэрэглэнэ дээ. Номын санд суух, сургуулийн гуанзанд хоол идэх, сургалтын төлбөр төлөх, янз бүрийн оюутны хөнгөлөлттэй үйлчилгээ авах үед л ашигладаг гэж болох юм. Та оюутан болсон л бол ийм үнэмлэхтэй болчихоно гэсэг үгдээ. Даатгалын үнэмлэх (Medical Insurance Card) Англи нэрээрээ байсан нь дээр юм шиг байнаа, Монголруу орчуулахаар хачин хачин нэр гарч ирээд байна. Зэ энэ бол миний даатгалын дэвтэр гэсэн үг. Гэхдээ би нэг их ашиглаж үзээгүй ээ. Слава богу. Бие хар муудвал л ашиглах байлгүй дээ. түй түй муу ер. Гэхдээ байна ш дээ энэ ашигладаггүй зүйлийн төлөө би жил болгон 1000-аад доллар төлдөг гээд боддоо. Мөнгийг нь бодохоор өвдөөгүй ч гэсэн эмч дээр нь гүйж очоод үзүүлээд надад тариа хий, эм бичиж өг гээд байдаг юм билүү гэж бодоод байгаа. хэхэхэххэ. Amazon.com карт За энд бас нэг карт байна. Ихэнхдээ амазоноос юм авахаар болвол хэрэглэдэг юм. Бусад үед бол үхмэл байна даа хөөрхий. Тэгээд ч би энэ картны давхар эзэмшигч нь болохоор сарын тооцоо энэ тэрийг нь хийдэггүй юм. Картны гол эзэмшигчид картны тооцоогоо өгчдөг юм. Сонирхуулж хэлэхэд хэрэв та зээлийн карт авахад шаардлага хангахгүй байвал зээлийн карттай таньдаг найз, хамаатныхаа давхар эзэмшигч нь болоод тэр картаа хамтран эзэмшигч болох боломжтой байж магад шүү. Асуухад илүүдэхгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай ААА карт (AAA member card) Энэ карт бол машинтай хүмүүст зориулсан карт хэлж болноо. Таныг жолоо бариад явж байхад гэнэт машинд чинь гэмтэл гарах, дугуй хагарах, баттери дуусах, зэрэг санамсаргүй тохиолдолд картан дээр байгаа утсаар тусламж дуудаад холбогдох үйлчилгээг нь газар дээр нь авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс. Target gift карт Энэ карт чинь сая өнгөрдөг кристмас, шинэ жилээр хамгийн их эрэлттэй байсан бэлэг дээ. Би ч гэсэн хэд хэдэн ийм карт бэлгэнд авсан гэж байгаа. Одоо үед чинь хүмүүс бие биендээ ийм л карт өгчихдөг болсон байна шүү дээ. Санаанд нь таарахгүй юм авч өгч байснаас зүгээр л мөнгийг нь агуулсан ийм карт өгчихсөн нь хамаагүй дээр. Ялангуяа манай Монголд энэ картын үйлчилгээг хэрэгжүүлж чадах юм бол цагаан сараар баахан хэрэгтэй хэрэггүй, уранхай, өрөөсөн, нэг хөлийн оймснууд авч байснаас иймэрхүү карт аваад дуртай юмаа авчихсан нь хамаагүй дээр. хэхэхэ. Монголд байгаа тэр том их дэлгүүр, супермаркетууд карт гаргахад болохгүй гэх газаргүй шүү дээ.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс. Автобусны билет (Bus pass) Эндхийн автобусны билет нь хүртэл соронзон туузтай, уншуулдаг гэх юм уу даа. Нэг өдөр хэрэглэх автобусны билет нь 3 доллар гэж байна. Өдөртөө багтаад хүссэн чиглэлээр хэдэн ч удаа явж болно. Харин билетгүй, мөнгөө төлөөд зорчино гэвэл суух болгондоо 1,25 цент гээд боддоо. Тэгэхээр билетээ аваад явчихсан нь хамаагүй дээр байгаа юм. Аан тийм тэгээд энэ соёлт нийгэмд чинь кондуктор гэдэг тэр чимхээд нудраад байдаг авгай чинь байхгүй болчихжээ. Автусанд ороход жолоочийн хажууд билет уншдаг машин байх жишээтэй. Тэнд нь авсан билетээ гулгуулаад л болоо.Манай монголд ч гэсэн хэрэгжүүлэхэд боломжтой л санаа шиг санагддаг юм.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс. Korean Air Skypass Энэ карт гуайн ид шидийг үзээгүй л явна. Уг нь инернетээс харахнээ корэан айрээр нисэх болгонд миний явсан км нэмэгдэж тэгээд тэр заасан хязгаарт нь хүрч чадах юм бол урамшуулал авах эсвэл нэг удаа үнэгүй нисэх зэрэг их олон ид шидтэй юм байхаа. Одоохондоо учрыг олж чадаагүй ч түрийвчинд маань явсаар л байна. Байнга ямар нисдэг бишдээ.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс. Albertsons Savings карт Энэ одоо бас л урамшууллын карт юм шиг байгаа юм. Над шиг өдрийн од шиг дэлгүүр ордог хүнд ч дээ ид шидийг нь үзэхгүй байгаад л нутаг буцах юм байлгүй дээ. Ихэнхдээ бэлэн, түргэн хоолны, пиццаны гарзруудаар явчихдаг болохоор дэлгүүр ороод юу ч авах юм билээ дээ. Хааяаа л нэг орж идэж үзээгүй, шинэ содон юм байвал авдаг юм.Аан тийм бас бэлэн мөнгө хэрэг болохоор ганц 2 юм авсан болж ордог юм. Сониноос карт хэрэглээд байхаар бэлэн мөнгөний гачигдалд орно гэсэн шинэ сонин үзэгдэл гардаг болоод байгаа. Жишээ нь: Зарим жижиг хоолны газруудруу хоол идэх гээд орохоор тэр картны машин энэ тэрийг нь тавьж чаддаггүй юм уу дандаа бэлнээр худалдаа хийнэ гээд ах баагийг жоохон сандаргаад авдаг юм. Өлсөж байгааг хэлэх үү ойр хавьд байгаа томхон дэлгүүрлүү, эсвэл АТМ машинтай газарлуу чавхдандаа. хэхэхэДэлгэрэнгүй мэдээллийг эндээс 2 долларын дэвсгэрт Нэг мексик анд маань надад 2 долларын дэвсгэрт түрийвчиндээ хийж явбал мөнгө их орж ирдэг гэж хэлснээс хойш мухар сүсэг ч гэсэн нээрээ л мөнгөнд дургүй хэн байхав түнтийх болтугай гээд байнга хэтэвчиндээ авч явдаг болсон. Хоертын доллар чинь бусад дэвсгэртээ бодвол цөөхөн л байдаг юм шиг байна лээ. 10 төгрөг Монгол хүн байна даа түрийвчиндээ улсынхаа мөнгөн дэвсгэртийг хийлгүй яахав. Хэдий мөнгө багатай ч гэсэн түрийвчээ хоосон байлгаж болдоггүй юм гэнэ лээ. Доллар, төгрөгөөр хэтэвч маань байнга дүүрэн байх болтугай гээд л хийж явдаг юм хэхэхэ. Нээрээ монгол дэвсгэртийн зургыг интернэтээс олох болов уу гээд эргэлзээд байсан чинь харин санасныг бодвол их олдож байна лээ. Бүүр зардаг юм байна гээч энэ гадаад хүмүүс. Бодвол тэр орон орны мөнгөн дэвсгэрт, зоос цуглуулдаг хүмүүс нь л авдаг байхдаа. Ebay дээр төгрөгийн дэвсгэрт, зооснууд маань хөөрхөн үнэд хүрдэг юм билээ. Та энд дараад орж сонирхоорой. Эдгээрээс гадна хэтэвчинд маань чухал хүмүүсийн нэрийн хуудас, их дүнтэй тооцооны хуудас (юмыг яаж мэдхэв буцаах ч юм уу, эсвэл ямар нэгэн асуудал гарвал их хэрэгтэй байдаг юм),календар, өөрийн болон хайртын маань зураг (хайртыгаа санахаар зургийг нь гаргаж ирээд үзэх сайхан байдаг юм, өөрийн зураг бол ямар нэгэн бичиг баримт авахад хэрэг болж магад гээд л авч явна даа хэхэхэхэхэ өөрийгөө санана гэж юу байхав хэхэхэхэ) гээд овоо л их юм байдаг юм байна даа (одоо л мэдэв). Дээрх тайлбаруудыг яг өөрийн мэдлэг, туршлага дээр тулгуурлаж хувь хүний өнцгөөс харж товчхон бичсэн болохоор зарим зүйл дээр дутуу дульмаг тайлбарласан байж магадгүй шүү.та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус бүрийнх нь линк дээр дарж үзээрэй. (Хэрэв танд нэмж хэлэх зүйл, шүүмжлэл байвал доор байгаа коммент дээр бичээрэй). За ингээд Таны, миний түрийвч үүрд түнтгэр байх болтугай гэсэн ерөөлөөр энэ бичлэгээ жаргаая даа.

from: www.tsegmee.com
(Нийт: 14)
Powered by BBlog